Б.Баясгалан
02 сарын 10, 2021
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Ховдын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн цаг агаарын мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн уулархаг нутаг, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.