Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарч цас ихтэй байгаа уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг, цаашдаа 5 дугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн агаарын мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал газраар 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.


2021 оны 05 дугаар сарын 01-05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Энэ сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.