Сэрүүснэ

Б.Баясгалан
05 сарын 06, 2021

Өнөөдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

                                                                                   

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн цаг агаарын мэдээ: 

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж 4-9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 4-6 градус дулаан байна.


2021 оны 05 дугаар сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

7-ноос ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Холбоотой сэдвүүд

салхи цагагаар шуурга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.