Өчигдөр үүрийн  05:55 цагт Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын байр шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 60 км замыг туулан 07:08 цагт очиж, 12х24 метрийн хэмжээтэй 6 айлын нийтийн байр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна. Унтраах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 439 дүгээр хаалттай хорих ангийн 15 алба хаагч, 1 автомашин оролцжээ.

Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Крокус эвэнт холл”-д гал гарсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан очиж унтраажээ.

Гал түймэр гал тогооны өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.