Молдав Улсын иргэн Латвийн хилийн цэрэгт 5 еврогийн хээл хахууль өгөхийг завдсан хэргээр 4300 еврогийн торгуулийн шийтгэл хүлээсэн талаар Tvnet.Lv портал мэдээлэв.

Латвийн эрүүгийн хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хээл хахууль өгөхийг завдах нь хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Хээл хахууль өгсөн этгээдэд торгох ялаас гадна засан хүмүүжүүлэх ажил хийлгэх болон 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. 


Эх сурвалж: iaac.mn