Улаанбаатар-Дархан чиглэлд үндсэн зам дээр огцом эргэлт, тойрууг багасгах зорилгоор авто замын өргөтгөл хийж эхэлжээ. 

Тухайлбал, 52-ын давааны огцом эргэлтийг багасгах зорилгоор нэмэлт даланг шинээр байгуулж байна.

Мөн тус чиглэлийн замын Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл хэсэгчлэн хааж, туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. 

Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байна гэж Тээвийн цагдаагийн албанаас мэдээллээ.