2024 оны 5-р сарын кейс хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Н.Жавхлан
07 сарын 04, 2024

-Хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажилтнуудад 108 утсанд ирсэн дуудлагад шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан гэр бүлийн хөгжлийн төлөө "Галт шувуу" ТББ-тай хамтран “Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ” сэдэвт кейс хэлэлцүүлэг зохион байгуулж, ажиллалаа. Тус хэлэлцүүлгээр шийдвэрлэхэд хүндрэлтэй 2 кейсийг хэлэлцэж, арга зүй өгөх, туршлага солилцох ээлжит уулзалтыг зохион байгууллаа. 

-Тус хэлтсээс "Бүтээлч тархи" сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажлын байран дах стрессийг бууруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой стресс менежментийн үйл ажиллагааг зохион байгуулж 23 хорооны нийгмийн ажилтнуудыг хамрууллаа. 

-Уулзалт, сургалтаар хороод хариуцсан мэргэжилтнүүд норматив зардлын санхүүгийн баримтыг татан авч хяналт тавьж, арга зүй өгч ажилласан. 

-Кейс хэлэлцүүлэгт нийт 23 нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүд хамрагдаж 05-р сарын норматив зардлын бичгийн цаас, кейс хавтсыг хүлээн авлаа.

Зураг
Тайлбар
























Холбоотой сэдвүүд

хэлэлцүүлэг кейс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.