Ирак: Коронавируст халдвартай хүмүүсийг тусгаарлаж байсан тасаг галд автжээ

Б.Анхилам
07 сарын 13, 2021

Ирак улсын Насирияа хот дахь Ал Хассэйний эмнэлэгт гал авч, коронавируст халдвартай иргэдийг тусгаарлаж байсан тасаг тэр чигтээ шатан Даваа гарагт галыг унтраажээ. 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч хүчилтөрөгчийн нөөцлүүр дэлбэрсэн гэж үзэж байгаа гэнэ.

Хэвлэлийнхний мэдээлэлж байгаагаар харлатал шатсан цогцсуудыг барилгаас гаргаж байгаа бөгөөд аврах багийнхан одоо ч амьд хүн үлдсэн эсэхийг шалгаж, хайлт хийж байгаа аж. 

Учир нь тус тасаг нийт 60 хүний багтаамжтай байсан ба Эрүүл мэндийн салбарын ажилтан Хайдар ал Замилигийн хэлж байгаагаар одоо ч дотор нь хүмүүс галаар хашигдаад үлдчихсэн байх вий гэж зовниж байгаа гэжээ.

Галыг цурамд оруулсны дараагаар хүмүүс эмнэлгийн гадна ирж жагсан олон нийтийн сүлжээгээр ч давлагаалж эхэлсэн нь хариуцах албаны хүмүүсийг ажлаасаа огцрохыг шаардсан байна.

Иракийн парламентын хэвлэлийн төлөөлөгч Мохамэд ал Халбоусигийн жиргэснээр “гал гарсан нь Ирак хүмүүсийг хамгаалахдаа хэрхэн алдаа дутагдалтай ажиллаж байгааг харуулсан бодит жишээ гэсэн бөгөөд энэхүү хөнөөлт алдаа дутагдлыг дуусгавар болгох цаг болсон” хэмээжээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард ч мөн Багдадад хүчилтөрөгчийн нөөцлүүр дэлбэрч, эмнэлэгт байсан 82 хүн амь эрстсэн ба тухайн үед ажиллаж байсан эрүүл мэндийн сайд Хассан ал Тамими үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. 

Цар тахал нь аль хэдийн дайн, мөргөлдөөн, хайхрамжгүй байдал, авилгад өртсөн Иракийн эрүүл мэндийн салбарыг бүр л хүнд байдалд оруулж байгаа юм.

Өдгөө Ирак улс нь 1.4 сая батлагдсан тохиолдолтой, 17 мянган үхэл бүртгэгджээ. 

ДЭМБ-ын мэдээлэлж буйгаар нийт 40 сая хүн амтай тус улс ердөө 1 сая ард иргэдээ л вакцинд хамруулсан гэнэ.


Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

галтүймэр ирак коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.