Афганистаны засгийн эрхийг авсан Талибын эрх баригчдыг эмэгтэйчүүдийн эрхийг хүндлэхийг шаардаж 30 гаруй эмэгтэйчүүд нийслэл Кабул хотын төв исламын сүмийн хажууд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийжээ.

"Би дэлхий нийтэд хэлэхийг хүсч байна, Талибуудад аллагаа зогсоо гэж хэлэхийг хүсч байна. " Бидэнд эрх чөлөө хэрэгтэй. Бидэнд шударга ёс хэрэгтэй. Бид хүний эрхийг хүсч байна," гэж жагсаалд оролцогч Найра Коахистани AFP агентлагийн сурвалжлагчид хэлжээ.Тэд "шударга ёс" гэж хашхирч байсан байна.

Талибчууд эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнгүйгээр гэрээс хол явахыг хориглосон шийдвэрийн саяхан гаргасан юм. Мөн АНУ-ын дэмжлэгтэй өмнөх засгийн газарт ажиллаж байсан төрийн албан хаагч, цэргүүдийг толгой дараалан олж устгаж байгаа юм.

Уг жагсаалыг сурвалжилсан, залуу цэргүүдийн "нууцат үхлийг" сурвалжилсан сэтгүүлчдийг барьж хорин, цагдаж байна.

Талибчууд өнгөрсөн наймдугаар сард засгийн эрх авснаас хойш 100 гаруй хүмүүсийг шүүхээс гадуур цаазалсан гэж НҮБ, Хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагууд мэдэгдэж байна.