Афин хотын төвд тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. Энэ хэрэг тус хотын Колонаки дүүрэг орчмын Гэгээн Дионисийн сүмийн ойролцоо болсон байна. Дэлбэрэлт болсны улмаас нэг цагдаагийн ажилтан бэртэж гэмтсэн бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 7:10 цагт болсон байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийн дунд мөн сүмийн манаач байжээ. Тэрбээр сэжиг бүхий зүйлийг хараад цагдаа дуудсан бөгөөд цагдаа нарыг тус газарт дөнгөж ирэхэд, бөмбөг дэлбэрсэн байна.

Тэсрэх бөмбөгийг сүмийн үүдний дэргэд метал хайрцганд байрлуулсан байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости