Б.Баясгалан
12 сарын 28, 2018
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги 105-ын хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг 2018 он 12 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагаагаар явагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.