Эрдэмтэд агаарын бохирдлын нөлөөгөөр дэлхийн хүн амын дундаж наслалт 1.8 жилээр буурсан гэдгийг баталжээ. Тэд агаарын бохирдлын нөлөөг анх удаа тамхинаас ч илүү, ХДХВ болон ДОХ зэрэг нийгмийн эрүүл мэндийн заналт асуудлаас ч илүү хөнөөлтэй хэмээн үзжээ.

Чикагогийн Их Сургуулийн Агаарын Чанарын Амьдрал Индексээр (AQLI) дэлхийн хамгийн том хоёр дахь улс Энэтхэг агаар орчны бохирлоос шалтгаалан иргэдийн наслалт 11 насаар буурч байгаа гэнэ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Энэтхэг нь дэлхийд агаар, ус, орчны бохирдлын нөлөөгөөр хамгийн олон хүн амиа алдсан хүнтэй улсаар нэрлэгдсэн юм. Засгийн газраас "Цэвэр Энэтхэг" зорилтоо танилцуулаад байгаа ч төдийлөн үр дүн харагдахгүй байгаа аж. Мэрилэндийн Их Сургуулийн судалгаагаар Энэтхэгт хүний аминд хүрэх хор нөлөөтэй SO2-ийн ялгаралт 2007 оноос хойш даруй 50 хувиар өссөн байна.