50 жилийн туршид зорчигч үйлчилгээнд үүрэг гүйцэтгэсээр ирсэн Qantas авиа компаний Боинг 747 тийрэлтэт хөлөг өнгөрөгч Лхагва гарагт Австрали улсаас сүүлийн удаа хөөрчээ. Ингэхдээ нэгэн онцгой зурвас үлдээсэн нь авиа компанийхаа логог тэнгэрт дүрсэлсэн байна.

CNN

QF7474 дугаарт нислэгт үүрэг гүйцэтгэсэн тийрэлтэт хөлөг нь Австралиас АНУ хүрч, үйлчилгээнээс хасагдах бөгөөд нислэгийн маршрутыг харвал Австралийн хамгийн том авиа компани болох Qantas -ын лого харагдах болно гэж мэдэгджээ. 

Тэдний захирал Алан Жойэс мэдэгдэлдээ "Уг хөлөг нь цаг үеэ хол хаясан ба үнэхээр хүчин чадал сайтай байсан. Инженерүүд болон бүхээгийн хамт олон түүнтэй ажиллахдаа маш таатай, нисгэгчид ч түүнийг жолоодох дуртай байсан. Энэ төрлийн хөлөг нь агаарын тээврийн түүхэнд онцгой хуудсыг бүтээлцсэн. Тиймдээ ч энэ хөлгийг санан дурсах хүмүүс надаас өгсүүлээд олон байх болно" хэмээжээ.

Түүний хэлж буйгаар 747 хөлөг нь 787 Dreamliner, Airbus A350 гэх мэт түлш зарцуулалтад хэмнэлттэй, туулах чадвар өндөртэй хөлгүүдээр солигдох гэнэ. Үнэн хэрэгтээ тус хөлөг энэ оны сүүлчээр үйлчилгээнээс хасагдах байсан ч цар тахлын улмаас агаарын тээврийн үйлчилгээ хумигдсан тул төлөвлөгдсөн хугацаанаас 6 сарын өмнө хасагдаж байгаа юм.

Хөл хорионоос үүдэн аяллын салбар хүнд цохилтод орсноор Бритиш Айрвэйс ч 747 загварын хөлгүүдээ төлөвлөсөн хугацаанаас 4 жилийн өмнө үйлчилгээнээс гаргасан байна.

CNNХөлгийн сүүлчийн нислэгийн өмнө хүмүүс Сидней хотын онгоцны буудалд цугларан үдэлт хийсэн ба усан буудлага хийж талархал илэрхийлсэн юм. Уг хөлөг Лос Анжелэс руу ачаа тээврийн үйлчилгээнд явсан нь агуулахад хадгалагдахаас өмнөх сүүлчийн үүрэгт ажил байв.

Мөн Австрали шиг хол улсын хувьд энэ хэмжээний багтаамжтай хөлөг нь нислэгийн үнийг төсөр байлгахад их нэмэртэй байсан гэдгийг ч дурдсан байна. 

Sharell Quinn

Уг нислэг нь Ахмад Шарэлль Күинээр удирдуулсан бөгөөд тэрээр тус авиа компанийн хамгийн анхны эмэгтэй нисгэгч юм. Тэрээр "Би уг авиа компанид 36 жилийн турш ажиллаж байгаа ба энэ бол үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. 747 нь өнгөрөгч 50 жилийн туршид 250 сая гаруй зорчигч тээвэрлэсэн. Дарвин хотод 1974 онд болсон Циклоны Трасигээс тус хөлөг 674 хүнийг авчирсан ба 2004 онд Малдив болон Шри Ланкад болсон нүсэр цунамигийн үед аялагчдыг нутагт нь авчирч, эрүүл мэндийн тусламжийн хэрэглэгдэхүүнүүдийг хүргэсэн юм. Хамгийн сүүлд гэхэд л вирусын үед Үханьд байсан австраличуудыг нутагт нь авчирсан" хэмээжээ. 


Эх сурвалж: CNN