Зээлгүй ахмадуудын түр хорооноос мэдээлэл хийлээ. Ахмад настнууд "Төрөөс тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргаснаар өргүй болсон нь сайн хэрэг. Бид ахмадуудтай барьцаж байгаа юм биш хамгийн гол нь баялгийн тэгш хуваарилалтыг тэгш хийх  нь чухал. Иймээс 776 тэрбум төгрөгийг тэгш хуваахыг шаардаж байна. Нэгийг нь баярлуулаад нөгөөг нь гомдоож таарахгүй. Энэ бол шударга бус явдал. Магадгүй тооцооллыг буруу хийсэн бол хуулиа эргэж харахыг хүсье. Ваучер тараана гэсэн амлалтад бид итгэхгүй байна. Цэнхэр ягаан тасалбар гэж гарсан ч цаас болоод үлдсэн шүү дээ. Бид элдэв цаас, батламж, гэрчилгээнд хууртахгүй" гэсэн юм.

Монголын ахмадын хөгжлийн төвийн тэргүүн:

Зээл аваагүй ахмадууд баян чинээлэгтээ биш эргэн төлөх чадалгүйдээ зээл аваагүй байдаг юм. Тийм бидний зүгээс ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр бэлдэж байна. Зээл аваагүй иргэдийн ихэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай байна. Гэтэл мэдээлэлд ойрхон хүмүүс 10 дугаар сараас хойш зээл авчихсан байгаа юм. Ингэж ахмадуудаа басамжилж, талцуулах шаардлага байна уу. Төрийн гурван өндөрлөгөөс бид үүнийг асууя. Бидэнд ахмадууд хандаж захидал гомдол бичиж байна. Ирсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороон дарга н.Оюунчимэгээр дамжуулан холбогдох хүмүүст хүргүүлнэ. Өнөөдөр 39-40 жил ажилласан багш 354 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ийм бага тэтгэвэр авч байгаа хүн наад захын амьжиргааны зардлаа ч дийлэхгүй байна. Сар шинийн өдрүүдэд ахмадуудаа сэтгэл нуруу тэгш байлгаасай.