Амазон /Amazon/ нь бидэнд аль хэдийн танил болсон хайртай, дуртай брэндүүдийнхээ бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах боломжийг олгодог. Технологийн HP, Panasonic-оос авахуулаад Kitchen Aid гэх мэт. Гэхдээ энэ бол зөвхөн том брэндүүдийн эзэрхийлэх талбар биш юм. 

Амазон өөрийнхөө сайт дээр нэгэн булан нээсэн нь дэлхийн хамгийн сонирхолтой, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг гаргадаг шинэ бизнес эрхлэгчидийг онцлон тэдэнд гялалзах боломжийг олгох болжээ. 

Энэ булангаас бүх төрлийн бүтээгдэхүүнийг олох боломжтой. Долоо хоног тутамд эдгээрээс 5 бүтээгдэхүүнийг онцлон хүмүүст хүргэдэг. Ингээд энэ долоо хоногт онцолсон бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

1. Smarty Pants хүүхэд болон насанд хүргэгчдэд зориулсан витамин


Органик зөөлөн витамин нь хиймийн будаггүй, ГМО агуулаагүй, глютэнгүйгээс гадна ямар нэг нөөшлөх бодис агуулаагүй гэдгээрээ онцлог. Энэхүү витаминийг гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэх олон сонголттой.


2. AYO гэрлийн эмчилгээний шил 


Энэ шил нь хүний биед сөрөг нөлөөгүй цэнхэр туяаг ашиглан хагас цагийн дотор эрчим хүчээр ханган биеийг сэргээх үйлчилгээтэй. Та энэ шилийг энгийн шил шиг зүүн ухаалаг программуудаас (унтах, аялал, энерги) сонгох боломжтой. Байнгын аялагчид энэхүү шилний тусламжтайгаар шинэ газрын цагийн бүст илүү хурдан дасах боломжтой. Ингэснээр аялалын ядаргааг багасгана. Мөн унтах тохиргоо нь таваас бага хоногт нойрны чанарыг сайжруулдаг аж.


3. EZVIZ Wi-Fi аюулгүйн камер


Гэрийнхээ аюулгүй байдлыг энэ ухаалаг камерны тусламжтайгаар хянах боломжтой. Түүний динамик линз нь өндөр нарийвчлалтай ба 360 градуст өрөөний доторх байдлыг харуулна. Мөн харагдах өнцөгийг тохируулан хоёр хэсэгт нэг зэрэг харуулан бас ойртуулж, холдуулж харах боломжтой. Үүнийг угсрахад маш хялбар, таазанд тогтооход илүү тохиромжтой бөгөөд үр дүнтэй.


4. BUBS коллаген нунтаг 


Коллаген бол хүний биед агуулагдах хамгийн түгээмэл уураг боловч түүнийг үйлдвэрлэх чадвар нас ахих тусам буурдаг. Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн коллагенийг бэлчээрийн үхэрнээс гаргаж авсан бөгөөд үс, хумс болон арьсны эрүүл мэндийг дэмжинэ. Мөн булчин болон шөрмөсний уян хатан байдлыг сайжруулснаар дасгал хөдөлгөөнийг хамгийн сайнаараа гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ. Ямар ч нэмэлт амтгүй, халуун хүйтэн шингэнд найруулах боломжтой. Таны дуртай жоронд тохирно. Том савалгаатай эсвэл нэг удаагийн савалгаатайг худалдаж авах сонголттой.


5. Үнэртүүлэгч тос агуулсан эмчилгээний балм


Хэрэв та стрессээс ангижрах юмуу, амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг хүсч байгаа бол үнэртүүлэгч балмыг хэрэглээд үзээрэй. Үүнийг импульсийн цэгүүдэд хэрэглэсний дараа, үр нөлөөг нь мэдрэх болно. Энэ балм нь зөөврийн хэлбэртэй авсаархан савалгаатай учир цүнхэндээ авч явах, аялахад тохиромжтой. Зургаан төрлийн үнэрээс сонголт хийх боломжтой бөгөөд тэдгээр нь аз жаргалтай болгох, стрессний эсрэг, зугтах, анхаарал төвлөрүүлэх, хайрлах, сайн унтах гэх мэт тус тусын үүрэг, ялгаатай байна.