Нью-Йоркийн West Point дахь АНУ-ын цэргийн академиас сонсогч Питер Жуг цанын ослын улмаас амь насаа алдсанд гашуудаж буйгаа мэдэгдэв.

Тэрээр өнгөрсөн  2 дугаар сарын 23-нд Виктор Константын цанын талбай дахь академийн цанын налуу зам дээр хариу үйлдэл үзүүлэх чадваргүй олджээ. Цанын эргүүлийн гишүүд 21 настай түүнд анхны тусламж үзүүлж, агаараар Вэсчестер руу эмнэлэгт хүргэсэн гэж Army Times мэдээллээ. 


Цэргийн академийн бүрэлдэхүүн гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн ба түүнийг тэргүүний сурагч нарын нэг бөгөөд олонд нэр хүндтэй, найзархаг нэгэн байсныг дурсан санах болно гэжээ. Түүнийг ослын улмаас нас эцэслэхээс өмнө гэр бүл нь шүүхэд хүсэлт гаргасан нь хүүгийнхээ үрийн шингэнийг “соёлын шалтгаанаар” хадгалахыг хүссэн байна.



“Питер залгамж халаагаа үлдээхийг хүсч байсан ба үр удмаа авч үлдэх нь бидний соёлын хувьд гүн гүнзгий утга агуулгатай юм” гэж гэр бүлээс нь шүүхэд гаргасан хүсэлтэд дурьдсаныг US Today мэдээлжээ. “Түүний биеэс генетик материал олж авахгүй бол манай гэрийн удам угсаа устаж, гэр бүлийн нэр үгүй болно” гэдгийг хүсэлтдээ онцолсон байна.

Өнгөрсөн бямба гарагт сайн дурынхан, түүний найз нөхөд осол гарсан цанын зам дээр цуглан талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна.



Эх сурвалж: https://nextshark.com