Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 26, 2025
Дэлхий даяарх үслэг эдлэлийн үйлдвэрлэл сүүлийн арван жилийн хугацаанд урьд өмнө байгаагүйгээр буурч, ойролцоогоор 85 хувиар агшжээ.
Өнгөрсөн онд гэхэд л үйлдвэрлэл бараг 40 хувиар буурсан нь энэ чиг хандлага тогтвортой үргэлжилж буйг илтгэж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар үслэг эдлэлийн хэрэглээний бууралтад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
Тухайлбал, амьтны эрх, амьтны сайн сайхны талаарх олон нийтийн ойлголт, хандлага огцом өөрчлөгдөж, голлох хэрэглэгч зах зээлүүдэд хууль, журам тогтоон хориглох нь элбэг болсон. Үүнээс гадна дэлхийн томоохон загварын брэндүүд байгалийн үсийг бүрэн орхиж, өөр материал руу шилжсэн нь үйлдвэрлэлийн уналтад томоохон түлхэц болсон байна.
Хамгийн тод жишээ нь 2014 онд жилд 140 орчим сая амьтныг зөвхөн үс, арьс авахын тулд өсгөн бойжуулдаг байсан бол өнөөдөр энэ тоо 20 сая орчимд хүрч буурчээ.
Хэдийгээр зарим улс оронд үслэг эдлэлийн үйлдвэрлэл бага хэмжээгээр оршин тогтнож байгаа ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “21-р зууны амьтны сайн сайхны төлөөх хамгийн том кампанит ажлын ялалт” гэж тодорхойлж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.47] ・ 2025.08.26 Хариулах
Сургалтын гэрээ 1. Гадаад хэлний сургалт нь 1 сарын хугацаанд зохион байгуулагдана. 7 хоногт хичээлийн 2 цагаар буюу 1:30 үргэлжилнэ. 2. Сургалтын төлбөрийг сургалтанд хамрагдсан эхний өдөр хийнэ. 3. Сургалтын явцад хичээлийн цагаа баримтлана 4. Сургалтын дундуур хичээл таслахгүйг анхааруулж байна. Танд хичээл нөхөгдөн орохгүй 5. Сургалтын төлбөр хийгээд огт суугаагүй тохиолдолд төлбөр сарын дараа буцаан олгогдоно 6. Сургалтыг 2 талаас (бүх суралцагсад) зөвшилцсөн тохиолдолд 7 хоногийн ажлын 5 өдөрт хичээллэнэ. 7. Ганцаарчилсан сургалт 2 талаас цагаа багшийн цагийн боломжид тааруулан тохирно 8. Та манай сургалтанд хамрагдсанаараа дүрэм сүрснаар зөв бичих, ярих, унших, сонсох чадварт суралцана. Та өөрийгөө ялах чадвартай гэдэгт бид итгэж байна. Таны ирээдүй таны гарт байна. Амжилт хүсье!
Зочин [66.181.191.98] ・ 2025.08.26 Хариулах
Ашгүй дээ хөөрхий амьтад амьтны арьс өмсөх гэхээр хөөрхөн нүд харагдаад бдгийн
Санал болгох
1 У.Гантөмөр: Тусгай хэрэгцээт хүүхэд байсан ч сонирхлыг нээж илрүүлж чадвал ГАРЦААГҮЙ хөгждөг
2 Сөүлийн нэгэн бага сургууль шинэ элсэгчгүйгээр хичээлийн жилээ угтжээ
3 Байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагаа эхэллээ
4 Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал: Гэр бүлийн санхүүгийн хамгаалалт
5 Д.Нацагдорж: Засал номыг хэдийд ч уншуулсан буянтай