УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ж. Эрдэнэбат "Төсвийн тодотголд дүн шинжилгээ хийхэд алдаатай болон нягтлах зүйл олон байсан. Тиймээс бид дүгнэлтээ боловсруулж өгнө" хэмээн завсарлага авах хүсэлт гаргав. Ингэснээр 2017 оны төсвийн тодотголоор хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо.