Юун түрүүнд таны байнга хэрэглэдэг нууц түлхүүр эсвэл нууц тэмдэгтүүдийн хойноос хулгайч нар байнга хөөцөлдөж байдаг. Иймд крипто хөрөнгө оруулагчийн хамгийн гол дүрэм бол хэнд ч, хэзээ ч, ямар ч нөхцөл байдалд өөрийн нууц түлхүүрийг мэдэгдэхгүй байх чухал.

Энэ дүрмийг хаа сайгүй мөрдөх хэрэгтэй.

1.Та крипто зах зээлд нэвтрэх тутам танд төрөл бүрийн веб враузерын өргөтгөлүүд, янз бүрийн бонус, урамшуулал хожсон тухай мэдээнд бүү хууртаарай. Эсвэл нийгмийн сүлжээнд янз бүрийн сайхан аашилж амласан хүмүүс хувийн түлхүүрийг сэмхэн нэхдэг. Тэдэнд бүү хууртагд. Т

2. Та өөрийн мэдээллийг Ctrl+C хийж копидох бүрд таны копидсон мэдээлэл лог дээр хадгалагдаж үлддэг. Нууц түлхүүр үг ба кодчилсон тэмдэгтүүд бараг адилхан хэлбэртэй байдаг. Тиймээс тэдгээрийг орчин үеийн вирусууд төвөггүй таньж хулгайлдаг юм шүү. Түүнчлэн вирусууд текст хэлбэртэй байгаа баримт бичгээс өөрсдөд хэрэгтэй байгаа мэдээллийг маш амархан олж авдаг чадвартай. Иймд компьютертээ нууц үг бүхий бичиг баримт хэзээ ч хадгалж болохгүй.

Түлхүүр үгээ компьютертээ биш өөр газар тэмдэглэлийн дэвтэр, флаш диск дээрээ хадгал. Түүнийгээ ашиглахын тулд оруулахдаа компьютерийнхээ гар эсвэл дэлгэцээ ашиглах нь зүйтэй.

4. Мөн компьютертээ антивирус суулгуулах нь эрсдэлийг эрс бууруулна. Гэхдээ болж өгвөл мөнгөндөө гар таталгүй аюулгүй, копидох функцтэй юм уу эсвэл нууц үгийн менежертэй антивирус авч суулгуулуурай.

Дээрх мэдээллээ бататгах зорилгоор нэгтгээд дүгнэвэл:

1. Таны нууц түлхүүр эсвэл нууц тэмдэгтүүд нь таны түрийвчийн хамгийн эмзэг цэг
2. Хэнд ч, хэзээ ч, ямар ч нөхцөл байдалд өөрийн нууц түлхүүрийг мэдэгдэхгүй байх
3. Нийгмийн сүлжээн дэх үл таних этгээдэд бүү итгэ
4. Түлхүүрээ компьютер дотроо биш өөр газар хадгалах
5. Нууц үгийг компьютерийн гараас эсвэл дэлгэцээс оруулж байх
6. Антивирус ашигладаг байх
7. Хавсралт дээр түрийвчийнхээ зөв сайтын линкийг хадгалах
8. хоёр шатлалт баталгаажуулалт эсвэл смс мессеж ашиглах


Эх сурвалж: Криптодоогтэр