Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

Тавдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрнэ. Өдөртөө 5-7 градус дулаан байна.