Бямба гарагийн өглөө АНУ-ын Пенсильваниа муж улсын Питтсбург хотын еврейн сүмд гал нээсний улмаас 11 хүн амиа алдсан тухай тус хотын олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Цагдаа нарын мэдээлснээр, зургаан хүн шархадсаны дөрөв нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд аж. Телевизийн “KDKA” сувгийн мэдээлж буйгаар, еврейн сүмд гал нээсэн этгээдийг Роб Бауэр гэдэг бөгөөд 48 настай байна. Тэрбээр семит хэлтнүүд буюу араб, еврейчүүдийг эсэргүүцсэн утгатай үгийг хашгиран хэлснийхээ дараа хүмүүс рүү гал нээжээ. 

“BNL” цахим хуудасны сэтгүүлчид түүний нийгмийн сүлжээнүүд дэх хаягийг хайж олсон бөгөөд хаягуудынх нь мэдээлэлүүд тэрбээр нацистуудыг, Адольф Гитлерийг дэмжигч болохыг харуулсан байна. Үүнээс гадна, сэжигтэн этгээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг үзэн яддаг болох нь түүний мэдээллүүдээс харагджээ. Учир нь уг этгээд Трампыг еврейчүүдийн хяналтад байдаг гэж үздэг аж. 

Цагдаа нартай буудалцах үеэрээ уг этгээд шархадаж, бууж өгсөн байна. АНУ-ын ерөнхий прокурор Жефф Сешнсийн мэдээлснээр, түүнд цаазаар авах ял оноож магадгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг