Х.Оргил
05 сарын 31, 2020
Зэвсэггүй өнгөт арьст эрэгтэй Жорж Флоид Миннеаполис хотын цагдаагийн офицерийн гар амь үрэгдсэнээс болж олон нийтийн эсэргүүцлийн жагсаал АНУ-ын 16 мужийн 30 гаруй хотод тав дах өдрөө үргэлжилж байна. 25 хотод хатуу хөл хорио тогтоогоод байна.
Жагсагчид Флоидын үхэлд оролцсон дөрвөн цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцохыг шаардаж байна. Дүрс бичлэгт Флоидын хүзүүн дээр өвдөглөж байгаа гардаг цагдаагийн ажилтанд 3-р зэргийн хүн амины хэрэгт буруутгасан боловч жагсагчид ялыг хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Цагдаа нар жагсагчидын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум зэргийг хэрэглэсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.