АНУ-ын Батлан хамгаалах яамны шинэ сайдаар Патрик Шанаханыг томилохоор болсон тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдэв.

Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс ажил үүргээ хүлээлгэн өгнө хэмээн өмнө нь мэдэгдэж байсан боловч энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцрохоор болсон ажээ. Ингэснээр, ирэх 2019 нэгдүгээр сарын 1-нээс 56 настай П.Шанахан тус албыг хашиж эхлэхээр болсон байна.

Д.Трамп шинэ сайдын тухай хэлэхдээ, П.Шанаханы амжилтыг өндрөөр үнэлдэг хэмээгээд, түүнийг “маш авьяаслаг” гэжээ. П.Шанахан өмнө нь нисэх онгоц үйлдвэрлэлийн “Boeing” компанийн удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2017 оны долдугаар сард Д.Трамп түүний нэрийг дэвшүүлсний дараа Батлан хамгаалах яаманд ажиллаж эхэлжээ. Тэрбээр одоо Батлан хамгаалахын дэд сайдын албыг хашдаг юм.

П.Шанахан нь зэвсэгт хүчний зургаа дахь салбар буюу “Сансрын хүчин”-г байгуулах АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг дэмждэг гол хүмүүсийн нэг ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN