АНУ-ын Засгийн газраас урьд нь гаргасан тайланд мэдээлснээс илүү олон хүүхэд АНУ-Мексикийн хил дээр эцэг эх болон асран хамгаалагчаасаа салан тусгаарлагдсан байж магадгүй гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт гаргасан тайланд мэдээлэв.

Уг тайланд хэчнээн хүүхэд тусгаарлагдсан хийгээд тэдгээрийг яагаад эцэг эхээс нь тусгаарласан талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байсан хэдий ч хүүхдүүд, тэр дундаа бага насны хүүхдүүд унтах орны дутагдалтай байгааг онцлон тэмдэглэсэн байжээ.

“АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон бүх цагаач иргэнд хуулийн хариуцлага ногдуулах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан бодлогын хүрээнд өнгөрсөн онд эцэг эхийнхээ хамтаар АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон 2737 хүүхэд асран хамгаалагчаасаа тусгаарлагдсан” гэж Засгийн газрын өмнөх тайланд мэдээлж байсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua