АНУ Венесуэлийн эсрэг дахин хориг арга хэмжээ авч магадгүй

peak.mn
02 сарын 25, 2019

АНУ Венесуэлийн эсрэг дахин хориг арга хэмжээ авч магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.

“Даваа гарагт “Лима”-гийн бүлгийн уулзалтын үеэр нэмэлт арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Венесуэлийн эсрэг дахин хориг арга хэмжээ авах боломжтой” гэж М.Помпео телевизийн “CNN” сувагт ням гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“Лима”-гийн бүлгийн уулзалтад Ерөнхийлөгч Дональд Трампыг төлөөлөн оролцох Дэд ерөнхийлөгч Майк Пенс хоёрдугаар сарын 25-нд Колумби руу мордоно гэж Цагаан ордон пүрэв гарагт мэдээлсэн билээ. 

Латин Америкийн 13 орон болон Канадаас бүрдэх “Лима”-гийн бүлэг нь Венесуэлийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор 2017 оны наймдугаар сард байгуулагдсан юм.

“Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүссэн хүмүүнлэгийн нэмэлт тусламжийг АНУ Венесуэлд олгоно” гэж М.Помпео нэмж хэлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

ану венесуэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.