Г.Сайнзаяа
11 сарын 13, 2017
Вьетнам болон АНУ-ын Ерөнхийлөгчид бүс нутгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцов. Ноён Дональд Трамп болон Чан Дай Куан нар энэ талаар өнгөрсөн ням гарагт Вьетнамын нийслэл Ханойд уулзахдаа ярьжээ. Ноён Трамп Азийн таван орноор хийх айлчлалаа Вьетнамаар үргэлжлүүлж буй.
Ерөнхийлөгчид уулзалтынхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж ярилцсан зүйлсээ товч танилцуулав. Энэ үеэр ноён Трамп Умард Солонгос дэлхий нийтийг заналхийлж, санаанд оромгүй олон амь” үрэгдэхээс өмнө олон улс хүчээ нэгтгэхийг уриалсан юм.
Харин ноён Чан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умардад тавьсан хоригийг чандлан биелүүлэхээ амлажээ. Түүнчлэн Умардыг цөмийн зэвсгээс салгахын тулд чадах бүхнээ хийнэ гэлээ. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг хэлэлцээний замаар шийдэх хэрэгтэйг ноён Чан онцоллоо.
Вьетнам улс БНХАУ-тай Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг булаацалддаг. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Вьетнам Зүүн өмнөд Азийн орнуудтай хүчээ нэгтгэн Бээжингийн эсрэг тэмцэхээр оролдож байгаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.