АНУ-ын мэдээллийн технологийн “Apple” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ өнгөрсөн улиралд урьдчилсан таамаглалд хүрээгүйтэй холбогдуулан энэ оны 1-3 дугаар сард үйлдвэрлэх “iPhone” загварын ухаалаг гар утасны хэмжээгээ 10 хувиар бууруулахаар болсон байна. Энэ тухай “Nikkei” сонин компанийн ойрын эх сурвалжийг иш татан мэдээлэв.

2018 оны 9-12 дугаар сарын бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ буурсан нь ухаалаг гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын хэрэглэгчдийн эрэлт буурсантай холбоотой байсан юм. Түүнчлэн зарим шинжээч болон хэрэглэгчийн үзэж буйгаар, “iPhone” загварын шинэ гар утаснуудын үнэ хэт үнэтэй байгаа ажээ.

“Nikkei” сонинд мэдээлснээр, “Apple” компани энэ улиралд “iPhone” загварын хуучин болон шинэ загварын ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг 40-43 сая ширхэг болгох төлөвтэй байгаа бөгөөд урьд нь 47-48 сая ширхэг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters