Г.Сайнзаяа
06 сарын 28, 2019
Сэр Жони Apple компанид 1996 онд орж, тэр цагаас iMac, iPhone, iPad гэх мэт гайхалтай төхөөрөмжүүдийг гаргасан юм.
Apple түүнийг “дизайны тусдаа компани байгуулж байгаа” хэмээн энэ Пүрэв гарагт мэдэгджээ. Түүний LoveFrom нэртэй шинэ компанийн талаар мэдээлэл тун хомс байгаа ч Apple-ийн гол түнш болгоно гэсэн аж.
Apple-ын CEO Тим Күк Сэр Жониг дизайны ертөнцийн онцгой төлөөлөл хэмээн тодорхойлсон юм.
Сэр Жони “30 орчим жил, тоо томшгүй олон төслийн дараа миний хамгийн их бахархаж байгаа ажил бол дизайны хүчирхэг баг бүрдүүлж, Apple-д бүтээсэн соёл, ахиц юм. Би Apple-ын дизайны багт зүрх сэтгэлээсээ итгэл хүлээлгэсэн. Тэд миний анд нөхөр хэвээр байна, бас ирээдүйд хамтран ажиллана гэж найдаж байгаа” гэв.
“Apple-ын хөгжид дэвшилд оруулсан түүний хувь нэмрийг үгээр илэрхийлшгүй. 1998 оны iMac-аас эхлээд iPhone, бас сүүлийн үед бүхий л цаг хугацаа, санаа сэтгэлээ зориулсан Apple Park-ийн барилга гээд л эхэлнэ. Apple түүний авьяас чадварыг ашигласан хэвээр байх болно. Бид томоохон төслүүдэд түүнтэй болон түүний байгуулах дизайны хүчирхэг багтай хамтран ажиллана” гэж Financial Times-д ярьжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.