Apple компани өнөөдөр ямар бүтээгдэхүүн танилцуулах талаар олон таамаг дэвшүүлжээ. 

Тухайлбал энэ жил OLED дэлгэцтэй iphone X-ийн үргэлжлэл загвар болох хоёр ч шинэ загварын гар утасыг танилцуулна гэсэн таамаглал байгаа юм. Шинэчлэгдсэн 5.8 инчийн дэлгэцтэй гар утсыг iphone XS мөн 6.5 инчийн дэлгэцтэй гар утсыг phone XS MAX гэж нэрлэнэ гэж мэргэжилтүүд бичжээ.

2014 онд iphone 6 болон iphone 6 plus гэх нэршил Apple танилцуулснаас хойш тогтсон нэршлийг эвдэж буй явдал болж байгаа билээ. 

iPhone XC нь үнийн хувьд илүү хямд буюу 749 ам. доллараас эхлэх ба 6.1 инчийн дэлгэцтэй, царай таних Face ID хамгаалалттай, А12 процессортой байх аж.

Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall