НМХГ-ын БОГУУХХ-ээс арьс ширний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтанд 43 арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хамруулсан байна. 

Шалгалтаар бүх үйлдвэрүүд үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээгээ тогтмол бүртгэдэггүй болох нь тогтоогджээ. Мөн  химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрүүд олон гарсан байна. Үүнээс гадна бохирдол лагийн талбай байгуулаагүй нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага тавьж, 10 гаруй сая төгрөгийн торгууль оногдуулсан гэв.

Эдгээр арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усанд хийсэн шинжилгээгээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч О.6 дахин их, умбуур бодис 4.2 дахин их гарсныг албаныхан дурьдсан юм. Мөн энэ орчмын хөрсийг шинжлэхэд хөрс бохирдуулагч бодисын дээд хэмжээнээс хэтэрсэн 114, хортой 57, аюултай 33 цэг ажиллаж байжээ.