Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өгий нуур орчим наадамчдын хогонд дарагдаж байгаа талаар жиргэжээ.

Тэрбээр "Өгий нуур хогонд хөвж байна. Майхан зоох газаргүй болтлоо битүү амрагчид буужээ. Тав алхаад шээж бааж байна! Хогоо ил задгай хаяж байна! Дуртай газраараа машинаараа давхилдан тоосонд даруулж байна, Яах вэ? Энэ маягаараа бол будаа болох юм байна. Яах вэ" хэмээн бичсэн байна.

Бас нэгэн иргэн:

"Өгий нуурыг минь арай л дэндүү бохирдуулж байна даа монгол ард түмэн минь.... Ийм Ухамсар, Дорой, Сэтгэлгүй байж эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж зугаалаад яадаг байна аа. Ямар юмных нь сайхан аялал байхав дээ өөрсдөөсөө ичмээр юм. Худлаа цээжээ дэлдэж эрх ярьсан хүмүүс, үүрэг ээ ухамсарлах хэрэгтэй шдээ....Сайхан нуурын эргийг баас, шээс, ариун цаасаар дүүргэж, нуур орчмыг минь хогоор дүүргэж, шувуу, загас жараахай амьтдыг нь усны мотоцикль, завиар үргээж, амьдрах орчинг нь хумигдуулж, орчных нь хөрсийг машинаараа давхилдан улаанаар нь эргүүлж, улаан тоос бужигнуулаад, нуур тойроод баас шээсний өмхий, идэж гударсных нь шахрууны өмхий. 

Одоо Ухамсар Хандлагаа Өөрчлөх Цаг ирсэн Монголчууд минь ... Гадны улс орны хүмүүсээс ичмээр юм бэ.... Ангаж, цангаж, турж үхэх гэж байгаа юм шиг хаа холоос машиндаа чихээд ирээд болсон юм чинь хоосон хаягдлаа буцаагаад аваад явчих ухамсартай байх хэрэгтэй шдээ. Тэгээд л эх орны газар нутагт явах эрхтэй юм байгаа биз дээ яаж явах чамд ямар хамаатай юм гэж том том ярьсан. Өнөөдөр болоод маргааш хамаагүй, Би л сайхан байвал бусад нь хамаагүй гэж үү" хэмээн бичжээ.