Х.Оргил
12 сарын 10, 2019
“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12-р тогтоолын хэрэгжүүлэх талаар албаныханы уулзалт болжээ.
Уулзалтад ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжлтнүүд оролцож Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай гэж үзсэн байна.
ImagЭрүүл Мэндийн Даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Монос” эмийн үйлдвэрийн эмийн үнийн дүнг эмийн сангийн үнэтэй нь харьцуулсан хүснэгт
Энэ сарын 1-нээс хэрэгжиж буй шинэчилсэн жагсаалтаар 800 гаруй худалдааны нэрийн эмэнд дунджаар 20%-80% үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Гэвч уг жагсаалтад ихэвчлэн "Монос"-т давуу тал олгосон, эм ханган нийлүүлэгчдийн эмийн үнийг хэт доогуур үнэлсэн нь эргээд чанаргүй эмийн тоог нэмэгдүүлэх сөрөг талтай хэмээн мэдээлэл хийсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.