АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Б.Баясгалан
05 сарын 02, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 53 нь буюу 94.6 хувь нь З.Дашдавааг АТГ-ын даргаар томилохыг дэмжсэн юм. 

Улмаар З.Дашдавааг АТГ-ын даргаар томилох, Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас чөлөөлөх УИХ-ын тогтоолыг тус тус батлав.

Холбоотой сэдвүүд

атг з.дашдаваа х.энхжаргал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.