АТГ: Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатчийг илрүүлсэн нь үнэн

Х.Оргил
12 сарын 24, 2019

Өнөөдрийн байдлаар мөнгө угааж байж болзошгүй дөрвөн хэрэг дээр Авлигатай тэмцэх газар, гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэгт шалгалт явуулж байна. 

Энэхүү шалгалтын хүрээнд Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ илрүүлжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад дэлгэрэнгүй мэдээллийг шалгалтын дараа өгнө гэв.

АТГ оффшор бүстэй холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад, оффшор бүсэд 85 сая ам.долларыг байршуулж байсныг тогтоожээ. Үүнээс 74 сая ам.долларыг тодорхой хэлбэрээр Монгол Улсад оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд оруулж ирсэн талаар мэдээлж байсан юм.

Холбоотой сэдвүүд

атг офшор

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.