Шинээр томилогдохоор яригдаж буй сайд нарыг АТГ шалгаж дуусчээ. Тус шалгалтаар санал болгож буй улс төрчид ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилгүйг тодорхойлж Засгийн газарт мэдээлсэн байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр өчигдөр хүргүүлсэн билээ. Хэрэв ерөнхийлөгчөөс батламжлах хүсэлт илгээвэл өнөөдөр сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр чуулганыг хуралдуулж шинэ сайд нараа томилох сураг байна.