А.Тлейхан: Иргэд цар тахлын дараа цахилгааны төлбөрөө төлөх нь эрс багассан

Х.Оргил
09 сарын 02, 2020

Цар тахлаас үүдэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор өнгөрсөн оны мөн үеэс цахилгааны хэрэглээ 241 сая буюу 6.7 хувиар буурсан болохыг Эрчим хүчний зохицуулах газраас мэдээллээ. 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Энэ жил эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Аравдугаар сард эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэхчлэн худал мэдээллүүд түгээх болсон. Иймээс иргэдэд залруулга хийж байна" гэлээ.

Цар тахлын үед иргэд цахилгааны төлбөрөө төлөхгүй байх нь ихэссэн аж. Үүнээс болж 17 тэрбум төгрөгийн авлага үүсээд байгааг  тэрбээр дуулгалаа. Иймээс иргэдийн цахилгааны төлбөрөө төлөхийг уриаллаа.

Холбоотой сэдвүүд

цахилгаан эрчимхүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.