“Аум Синрикё” бүлгийн үлдсэн 6 гишүүнийг цаазалжээ

Б.Баясгалан
07 сарын 26, 2018

Ялын дээд хэмжээ оноосон “Аум Синрикё” шашны бүлгийн үлдсэн 6 гишүүнийг цаазалжээ. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Энэ сарын эхээр “Аум Синрикё” бүлгийг үүсгэн байгуулагч Шоко Асахарад болон тус бүлгийн 6 гишүүнд ялын дээд хэмжээг гүйцэтгэсэн юм.

1987 онд байгуулагдсан “Аум Синрикё” шашны бүлэг нь Япон улсад хоёр удаа хорт хийн томоохон халдлагыг үйлдэж байсан юм. Тухайлбал, 1995 онд Токио хотын метронд зарин хий цацсаны улмаас 13 хүн амь үрэгдэж, 6500 хүн бэртэж гэмтсэн хэргийн гол зохион байгуулагчийг Асахара гэж үзэн түүнд болон тус бүлгийн 13 гишүүнд цаазын ял оноож байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

ял аум синрикё цааз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.