Саруулын Ариунжаргал
04 сарын 17, 2019
ЛОС АНЖЕЛЕС. /Japan today/. Кинонд өгүүлэх үйл явдлын талаар дэлгэхгүй байхыг "Avengers: Endgame" киноны найруулагчид үзэгчдээс хүсжээ. Тус киноны зарим хэсэг интернетэд цацагдсан талаар мэдээлэл тархсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна.
“Санаанд оромгүй, гэнэтийн, сэтгэл хөдөлгөм төгсгөлийг хийх цорын ганц зорилго тээн сүүлийн гурван жилийн хугацаанд бид болон бусад уран бүтээлчид маань цуцалтгүй ажилласан. Ирэх долоо хоногоос гарч эхлэх ”Avengers: Endgame” киноны үйл явдлын талаар үзэхээсээ өмнө мэдэхийг хүсэхгүй байгаатай адил бусаддаа задруулахгүй байхыг хүсэж байна” хэмээн тус киноны найруулагч Жо болон Энтони Руссо нар “DontSpoilTheEndgame” гэх уриан дор “Твиттер” хуудастаа нийтэлсэн нээлттэй захидалдаа дурдсан байжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.