Гүзээлзгэнэд зүү нуудаг этгээдийг баривчилснаас хэдхэн хоногийн дараа Австралийн Мельбурн хотод лийрнээс зүү илэрсэн тухай телевизийн “ABC News” суваг мэдээлсэн байна.

Австралийн цагдаа нар гүзээлзгэнэд зүү нуусан хэрэгт Австралийн Квинсленд мужийн 50 настай оршин суугч эмэгтэйг сэжиглэн баривчилсан юм. Идэж байсан лийрнээс нь зүү илэрсэн тухай “ABC News” телевизийн “Breakfast” нэвтрүүлгийн нүүр хувиргагч Клэр Бонсер мэдэгдсэн байна. Тэрбээр лийрийг Мельбурн хотын “Woolworths” дэлгүүрээс худалдан авсан бөгөөд энэ талаар дэлгүүрийн удирдлагад мэдэгджээ. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Гүзээлзгэнээс зүү илэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсны дараа Австралийн цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хожим нь зүү алим болон гадил жимснээс илэрч эхэлсэн байна. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор эрх баригчид гэмт хэрэгтнийг барихад тусалсан хүнд 70 мянган ам.доллар амлаж байсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости