ВЕНА. /TASS/. Австрийн парламентын доод танхим буюу Үндэсний зөвлөлд хугацаанаас нь өмнө сонгууль явуулж байгаа тухай “TASS” агентлаг мэдээлэв. Нийт 13 нам, улс төрийн хөдөлгөөн сонгуульд нэрээ дэвшүүлжээ.

Сонгуулийн хэсгүүдийн дийлэнх нь орон нутгийн цагаар 08:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдах аж. Эхний дүнг сонгуулийн хэсэг хаагдсаны дараа шууд зарлах бөгөөд урьдчилсан дүнг орой танилцуулах аж. Сонгуулийн хэсгүүд хаагдахаас өмнө сонгуулийн үр дүн, ирцийн талаарх мэдээллийг нийтэд хүргэхийг Үндсэн хуулийн шүүх 2016 онд хориглож байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг