Австрийн иргэнд слот машинаас болж донтсон хэмээн 2.9 сая долларын нөхөн олговор өгөх шийдвэр шүүхээс гаргажээ

Австрийн шүүх өнгөрсөн даваа гарагт шүүхийн дүгнэлтийн дараа мөрийтэй тоглоомны компанийг мөрийтэй тоглогчийн “донтолтонд” нөлөөлсөн  хэмээн буруутгаж  2,5 сая еврог (2.87 сая ам.доллар)  нөхөн төлбөрт өгөх шийдвэр гаргасныг олон нийтэд мэдээлжээ. 

Гомдол гаргагчийн мэдүүлснээр тэрээр арваад жилийн турш буюу 2002 оноос эхлээд Вена хотод байрладаг Новоматик компанийн эзэмшдэг слот машин дээр 2 сая евро зарцуулжээ. 

Винер-Нойштадт хотын шүүх мэргэжилтэний бодлыг сонссоны  дагуу, тус эрэгтэй нь донтолтоос үүдэн “хагас чадвараа алдсан” нь түүний бооцоо хүчингүй болоход нөлөөлсөн гэжээ. Винера Нойштадтай ойролцоо байдаг Новоматик нь дэлхийн олон арван улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон мөрийтэй тоглоомын бизнес явуулдаг технологийн компаниудын нэг юм. Тэд энэ шийдвэрийг давж заалдах болно гэж мэдэгджээ.

2015 онд Вена хотын орон нутгийн удирдлага мөрийтэй тоглоомны донтолттой тэмцэхийн тулд казиногоос гадуурх автомат машинуудыг хориглосон шийдвэр гаргажээ. Хотыг тойрон мөрийтэй тоглоомны 2600 машин байсан байна.