"Автобус I" компанийн жолооч Ц-аас хоёр хоногийн өмнө коронавирус илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. 

Уг автобусны жолооч Ц-ийн ойрын хавьтал нь Баянзүрх зах болон тус дүүрэгт байрлах И март сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлжээ. Тиймээс И Мартын кассчин болон халуун хэмждэг хамгаалалтын ажилчдыг түр тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ.

Иймээс И-март скай худалдааны төвд ЗӨСҮТ-ийн  баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж байна. 

Үүнд Имартын 6 давхар барилга, В1 давхар, урсдаг шат, энгийн хог хаягдал цуглуулах 40 тн контейнер,  хогийн сав, 240 машины авто зогсоол,  эмийн сан, Жүр үр ХХК-ийн заал, банкны 9 АТМ, гар утасны 4 операторийн байр, Хас банкны тооцооны төв, Монгол даатгал,  хоол үйлдвэрлэлийн 8 заал, үйлчлүүлэгчийн 4, ачааны 2 нийт 6 лифт, түрдэг 600 тэрэг, гар сагс 280, кассын 24 машин, карт уншигч 76, хаалга 5, ариун байгууламж нийт 37300 м.кв талбайд  халдваргүйтгэл хийжээ.

Мөн ойрын гурав хоногийн дотор Баянзүрх зах И-мартаар үйлчлүүлсэн хүмүүс байвал гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлахыг уриалжээ.