Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ ашигладаг төлбөрийн "U-Мoney" картыг хэрэглэгч өөрөө гар утсаараа цэнэглэх боломжтой болсон.

Өмнө нь заавал карт цэнэглэх цэгүүдэд очдог байсан бол 11 дүгээр сараас эхлэн хүссэн үедээ өөрөө цэнэглэдэг болоод буй. Ингэхдээ дурын хэрэглэгч гар утсандаа "hi-pay wallet" аппликейшныг суулгаад арилжааны банкны картаа холбоно. Холбохдоо нэг удаа e-pin оруулна. Дараагийн удаад оруулах шаардлагагүй.

Улмаар аппликейшныхаа "U-Мoney картаа цэнэглээрэй" хэсэг дээр дараад гар утасныхаа ард "U-Мoney" картаа байршуулна. Таны "U-Мoney" картны үлдэгдэл болон хэзээ, хаашаа явсан маршрут мэдээлэл гарч ирнэ. Хажуугийн "Цэнэглэх" гэсэн дээр дарж, мөнгөн дүнгээ оруулснаар таны карт цэнэглэгдэнэ.


U money картаа ухаалаг гар утсаараа цэнэглэх зааврыг дүрс бичлэгээр хүргэж байна.




Эх сурвалж: "Улаанбаатар Смарт Карт" ХХК