Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газрын асфальтан замд өчигдөр 17.00 цагийн үед осол гарч, гурван хүн амь үрэгджээ.

Тодруулбал, Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын 3 хүний амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтжээ. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

УБ хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихэсч, жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөрөх зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байна. Тиймээс Жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас сануулэ байна.

БҮҮ ЯАР‼️ ХҮРЭХ ГАЗАРТАА ЭСЭН МЭНД ХҮРЭХ НЬ ЧУХАЛ⁉️