peak.mn
05 сарын 29, 2018
Даваа гарагт Энэтхэгт ширүүн бороо, хүчтэй салхи дагуулсан аянга ниргэсний улмаас 33 амь үрэгдсэн тухай India Today сэтгүүлд мэдээлжээ.
Дээрх эх сурвалжийг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Уттар-Прадеш мужид 9 хүн, Жаркханд мужид 12, Бихар мужид и 12 хүн амиа алдсан байна.
Телевизийн India TV сувгийн мэдээлснээр, байгалийн гамшигт бас 28 хүн нэрвэгдэн гэмтэж бэртсэн ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.