“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өнөөдөр ОБЕГ-т болж байна. Тус сургалтад нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийт 40 гаруй хүн оролцож “Гамшгийг тэсвэрлэх чадавхын цогц үнэлгээ”, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны картын арга”, “Гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны картын арга хэрэглэх нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвээр сургалтад оролцогчдод танилцуулга, хэлэлцүүлэг хийнэ.