Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэрээ Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяровтой уулзаж, “Дипломат, албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болох юм.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам