Б.Баясгалан
05 сарын 05, 2021
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газар коронавирусийн эсрэг вакцинжуулалтад онцгой анхаарч, татан авалт хангалттай хэмжээнд хүрсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд Улаанбаатарт иргэдийн вакцинд хамрагдах идэвх эрс суларсан. Өдөрт 60 мянга гаруй иргэн хамрагддаг байсан бол өчигдрөөс 40 мянга болж буурлаа.
Вакцинд хамрагдах эсэх нь сайн дурын асуудал ч цар тахал дэлхийн хүн төрөлхтнийг маш том эрсдлийн өмнө аваачсан учир хүн бүрийн хариуцлага яригдаж байна. Хүний эрхийн асуудал гэж ярих хүмүүс бий. Гэхдээ вакцинд хамрагдаагүй иргэдийн өмнөөс нийгэм тэр чигээрээ эрсдэлд орж болохгүй.
Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар вакцинжуулалттай холбоотой 2 чиглэлийн арга хэмжэ авахаар шийдвэрлэлэээ.
1. Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд тодорхой албадлагын арга хэмжээ авна
Улаанбаатарт хүнсний талон авдаг 18-аас дээш насны 47 мянган иргэн байна. Үүнээс 29 мянга нь нэг ч тун вакцин хийлгээгүй. Мөн Улаанбаатарт төрөл бүрийн халамж авдаг нийт 211 мянган иргэн бий. Өчигдрийн байдлаар тэдний 80 мянга нь вакцинд хамрагдаагүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд дараагийн саруудад олгох бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцин хийлгээгүй иргэдэд олгохгүй.
2. Вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд 50.000 төгрөгийн урамшуулал олгоно
Бүрэн тунгаа хийлгэсэн иргэдэд вакцины үр дүнг хамгаалах, дархлааг нь хадгалах, сэргээх зорилгоор 50.000 хүртэлх төгрөгөнд витаминжуулалтын багц олгохоор бэлдэж байсан. Гэвч бүрэн тунгаа хийлгэсэн иргэдээ урамшуулах зорилгоор 50.000 төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор шийдвэрлэлээ.
Иргэд өөрийн эрх, үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө яаралтай, нэг өдөр, цагийн өмнө вакцинаа хийлгэх шаардлагатай байна. Бид дахин хөл хорио тогтоохыг хүсэхгүй байна. Гэвч улаан дээсэн дээгүүр алхаж болохгүй. Амь наснаас үнэтэй эдийн засаг гэж байхгүй. Тиймээс аль болох богино хугацаанд хэвийн амьдралдаа шилжихийн тулд эдгээр арга хэмжээг авч байна" хэмээлээ.
б.жавхлан засгийн газрын шийдвэр коронавирусийн эсрэг вакцин
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.239.246] ・ 2021.05.06 Хариулах
За уучлаарай тэтгэвэр тэтгэмжийг нь барьцаалж хүнийг боож, дарамтлаж болохгүй байхаа. Ийм нийгэмийг бүтээх гэж та нарыг сонгоогүй байх шүү. энэ ямар нийгэм юм бэ. Эхлээд ТЭМ байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаа хийлгээд ингэж байгаа бол өөр. хүлээн зөвшөөрөөгүй юм шахаж байж ингэж болохгүй байхаа
Зочин [103.26.195.183] ・ 2021.05.06 Хариулах
1t Undsen huuli zurchluu. 2t vakcin hiilgehgui eruul mendiin shaltgaantai olon hun bna. 3t. huch hereglej baina. Huniig huchirhiil, surduul gej tur baidaggui bh aa. Ardiin zasaglaltai tur shuu. Ta nar bol zuwhun tuluulul СӨХ tudii shuu
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай