УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар С.Зоригийн хэрэгтэй холбоотой нууцаас гаргасан бичлэгийн хэсгийг үзэхийг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явууллаа.

Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь буюу 83.3 нь үзэхээс татгалзав. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр хаалттай горимд үзэхээр боллоо.

Уг асуудлыг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.