Х.Оргил
12 сарын 17, 2019
Монголын анхны авто машины үйлдвэр "Барс моторс" Хятадын Ханжоу хотод нээлтээ хийжээ.
БНХАУ дахь тус компанийн угсрах үйлдвэрийн шугамын нээлтэд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир оролцсон байна. "Барс моторс" компани Монгол дахь үйлдвэрийн нээлтээ ирэх жилээс хийх юм. Тэд монголчуудад зориулагдсан анхны цахилгаан машиныг үйлдвэрлэхээр зэхэж буй. Эхний машинууд худалдаанд гарсан ч хэмжилт, судалгааны түвшинд яваа аж.
Энэхүү төсөл дээр Монголын хамгийн анхны автомашин угсрах үйлдвэрийн төслийг удирдсан "Барс Моторс" компаний захирал Д.Дэмбэрэл, "Агт ауто" компаний ТУЗ-ын дарга Э.Тамир, гүйцэтгэх захирал Б.Одончимэг, УЗ-ын гишүүн Б.Даваасүрэн нар 8 сарын турш ажилласан байна.
Тус машины нэр нь "Мозо" буюу Монгол зон олон гэсэн үгний товчлол аж. Эхний ээлжинд дунд оврын жип машиныг худалдаанд гаргахаар төлөвлөөд буй.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [49.0.218.201] ・ 2020.02.21 Хариулах
Баяр хүргэё 25 сая орчимд зарвал монголд агаарын бохирдол.хуучин машины сэг 2 үгүй болох талтай юм даа
Зочин [202.21.117.10] ・ 2020.01.14 Хариулах
Уг автомашин аа Монголд авчран хөдөө гадаа явуулж, өвлийн хүйтэнд хэр тэсвэртэй байгаа талаар тестлэж шалгаж үзээд солих зүйл гарвал түүнийг нь шинэчлэж солих хэрэгтэй
Санал болгох
1 Устсан ой модоо ургуулж, байгалиа тусгай хамгаалалтад авч чадсан Коста Рикагаас бид юу сурах вэ?
2 India-Mongolia Joint Military Exercise ‘Nomadic Elephant 2026’ Begins in India
3 Mongolia at the SCO Summit: Khurelsukh Seeks Energy, Trade and Transit Gains from China and Russia
4 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
5 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна